Цахим спортын дэлхийн цом буюу “Esports World Cup 2026” тэмцээний Counter-Strike 2 төрөл наймдугаар сарын 12–23-ны өдрүүдэд Францын Парис хотноо 2 сая ам.долларын шагналын сантай зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Монголын “The MongolZ” баг аваргын цолоо хамгаалахаар өрсөлдөх бөгөөд эхний тоглолтоо маргааш буюу наймдугаар сарын 12-ны 21:20 цагаас “Magic” багийн эсрэг хийнэ.
Хэсгүүдийн багийн хуваарилалт
Зохион байгуулагчдын зүгээс шилдэг 32 багийг дөрвөн хэсэгт хуваагаад байна. Хэсэг тус бүрт шууд урилга авсан болон нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авсан найман баг багтжээ:
- D хэсэг (The MongolZ): The MongolZ, NAVI, FURIA, paiN Gaming, 3DMAX, Magic, 9z, Wildcard
- A хэсэг: Team Spirit, Aurora Gaming, G2 Esports, M80, GamerLegion, Luminosity, BIG, JiJieHao
- B хэсэг: Team Falcons, FaZe Clan, Astralis, MIBR, K27, BetBoom, Legacy, Ninjas in Pyjamas
- C хэсэг: Team Vitality, MOUZ, FUT Esports, 100 Thieves, Parivision, B8, Tyloo, Lynn Vision
“Esports World Cup 2026” тэмцээний тухай
Долоон долоо хоногийн турш үргэлжилж буй тус их наадамд дэлхийн 100 гаруй орны 200 гаруй клуб, 2,000 гаруй тамирчин 24 төрлийн тоглоомын 25 тэмцээнд өрсөлдөж байна. Тэмцээний нийт шагналын сан энэ жил түүхэн дээд хэмжээ буюу 75 сая ам.долларт хүрснээс 30 сая ам.долларыг клубүүдийн аваргын төлөөх өрсөлдөөнд зориулж байгаа юм.
