НүүрШоу бизнес"Уулын иргэн" киноны од Кристофер Ламберт фенүүдтэйгээ уулзах үеэрээ ухаан алджээ

“Уулын иргэн” киноны од Кристофер Ламберт фенүүдтэйгээ уулзах үеэрээ ухаан алджээ

“Уулын иргэн” (Highlander) киноны Шотландын дайчин Коннор Маклаудын дүрээр дэлхийд алдаршсан жүжигчин Кристофер Ламберт АНУ-ын Пенсильвани мужийн Питтсбург хотноо зохион байгуулагдсан “Steel City Con” поп-соёлын фестивалийн үеэр гэнэт ухаан алдсан тухай TMZ мэдээллээ.

Үйл явдлыг харсан хүмүүсийн мэдээлснээр, жүжигчин гарын үсэг зурах арга хэмжээн дээр байхдаа бие нь муудаж ухаан алдсан тул түүнийг яаралтай түргэн тусламжийн машинаар авч явсан байна.

Тэгвэл жүжигчний төлөөлөгч TMZ сувагт өгсөн мэдээлэлдээ Ламбертын биеийн байдал одоо “бүрэн хэвийн” байгаа бөгөөд зочид буудалдаа амarch байгааг онцоллоо. Тэрээр ухаан алдсан шалтгааныг жүжигчин өмнөх шөнө нь дутуу унтаж, өдөржин юу ч идэж амжаагүйн улмаас цусны сахар нь огцом буурсантай холбон тайлбарлажээ.

"Уулын иргэн" киноны од Кристофер Ламберт ухаан алдав

Дашрамд дурдахад, “Steel City Con” нь Питтсбург хотод уламжлал болгон зохиогддог, комик ном болон кино цувралын хорхойтнуудад зориулсан фестиваль бөгөөд ододтой уулзаж, гарын үсэг авах боломжийг олгодог арга хэмжээ юм.

Кристофер Ламберт (жинхэнэ нэр нь Кристоф Ги Дени Ламбер) нь 1957 онд Нью-Йоркт Францын дипломатын гэр бүлд төрж, Женевт өссөн бөгөөд 16 настайдаа Парис руу шилжин суурьшиж байжээ. Францад жүжигчний карьераа эхлүүлсэн тэрээр хожим олон улсын дэлгэцийн бүтээлүүдэд тоглож, нийт 100 гаруй кино болон цувралд дүрээ үлдээгээд байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд