НүүрШоу бизнес“Mxrningstar” хамтлаг Алтай Таван Богдоос амьд тоглолтоо цахимаар шууд дамжуулна

“Mxrningstar” хамтлаг Алтай Таван Богдоос амьд тоглолтоо цахимаар шууд дамжуулна

Дэлхий нийтээр байгаль орчны асуудлыг хэлэлцэх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан залуу уран бүтээлчид эх байгалаа хамгаалах үйлсэд нэгдэж байна. Үүний хүрээнд “Mxrningstar” хамтлаг, “B” контемпорари арт галерей болон “Алтай таван богд” өв хамгаалах сан санаачлан, Монголд анх удаа байгаль дээрх амьд тоглолтыг цахимаар нийтэд шууд дамжуулан хүргэх гэж байна.

Уран бүтээлчид Алтай Таван Богд уулын Ерөнхийлөгчийн овоо хэсэгт амьд тоглолт хийх бөгөөд телевиз, мэдээллийн сайтууд болон өөрсдийн нийгмийн сүлжээний хуудсуудаар шууд дамжуулах юм.

Тоглолтын гол онцлог:

  • Байгальд ээлтэй шийдэл: Байгалийн унаган төрх, хөндөгдөөгүй орчинд олон хүний хөл хөдөлгөөн, мөр үлдээхгүйгээр зохион байгуулна.
  • Технологийн дэвшил: Алслагдсан өндөр уулын бүсээс орчин үеийн технологийн тусламжтайгаар шууд дамжуулалт хийж, олон нийтэд зайнаас хүрэх шинэлэг хэлбэрийг ашиглана.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд