НүүрСпорт“Дэлхийн чансаанд 100-аас хойш эрэмбэлэгддэг багт хожигдлоо” — Японы хөгжөөн дэмжигчид шигшээ...

“Дэлхийн чансаанд 100-аас хойш эрэмбэлэгддэг багт хожигдлоо” — Японы хөгжөөн дэмжигчид шигшээ багаа шүүмжиллээ

Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг “Nippon Life Cup 2026” нөхөрсөг тэмцээний эхний тоглолтод Азийн хүчирхэг багуудын нэг Японы шигшээг өөрийнх нь талбайд 67:65 харьцаагаар буулган авлаа. Энэхүү сенсацитай хожилд манай багаас Ш.Энхийн-од (55 дугаартай) 36 минут тоглохдоо 33 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт хийж онцгой үүрэг гүйцэтгэв.

Тоглолтын дараа Японы “Yahoo! News” порталд Азийн наадамд оролцохоор бэлтгэгдэж буй залуу тоглогчдоос бүрдсэн Японы баг хожигдсонд харамсаж байгаагаа мэдээлсэн бөгөөд уг мэдээний доор япон уншигчид өөрсдийн шигшээ багаа эрс шүүмжилсэн сэтгэгдлүүдийг үлдээжээ.

Японы хөгжөөн дэмжигчдийн сэтгэгдлээс:

“Ердөө 3.56 сая хүн амтай Монголд хожигдоно гэдэг үнэхээр харамсалтай. Залуу тоглогчид хэдий ч тэд Япондоо дээд түвшний тамирчид.”

“Залуу тоглогчид голлосон бүрэлдэхүүн байсан уу, үгүй юү гэдэг хамаагүй. Өөрийн талбайдаа дэлхийн чансааны 100-гаас хойших байрт бичигддэг багт хожигдоно гэдэг байж боломгүй зүйл. Сэтгэл дундуур байхаа ч өнгөрч, бүр хэлэх үггүй боллоо.”

“Энэ чинь Япон заавал хожих ёстой тоглолт байсан биз дээ? Үнэхээр ичмээр юм. Монголын баг Японоос чансаагаар хавьгүй доогуур биз дээ.”

Ш.Энхийн-одын тоглолтод өгсөн үнэлгээ

Шүүмжлэлийн зэрэгцээ Японы сагсан бөмбөг сонирхогчид Монголын багийн лидер, 55 дугаартай Ш.Энхийн-одын ур чадварыг өндрөөр үнэлэн онцолсон байна.

“Эсрэг багийн 55 дугаартай тоглогч үнэхээр өөр түвшнийх байлаа. 36 минут тоглож, холбогчийн үүрэг гүйцэтгэн, евро алхалтаар хамгаалалтыг сэтэлж, гурван онооны шидэлтээ ч амжилттай болгосон. Бас самбараас бөмбөг сайн авлаа. Японы B лигт тоглодог хоёр метрээс өндөр тоглогчдоос ийм хөдөлгөөн бараг харагддаггүй дээ.”

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд