Хятадын шүүх Нанжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Лун Сяныг 261 сая юаниас дээш буюу 38 сая ам.доллараас илүү хэмжээний авлига авсан хэрэгт буруутган цаазын ял оноожээ.
Энэ талаар Хятадын төв телевиз CCTV мэдээлсэн байна.
Мэдээлэлд “Нанжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга асан Лун Сян 261 сая юаниас дээш хэмжээний авлига авсан хэрэгт буруутгагдаж, гүйцэтгэлийг нь хоёр жилээр хойшлуулсан цаазын ял сонслоо” гэж дурджээ.
Шүүх хурлын үеэр яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Гэсэн ч энэ нь түүнд цаазын ял оноох шийдвэрт саад болоогүй аж.
Бүх хөрөнгийг нь хураана
Шүүхийн шийдвэрийн дагуу экс албан тушаалтны бүх хөрөнгийг хураахаар болжээ. Мөн төрөөс авсан буюу улсын өмчид хамаарах хөрөнгийг буцаан улсын санд шилжүүлэх ёстой гэж мэдээлсэн байна.
