Монголын хөгжмийн түүхэн үйл явдал болох “Хү” (The HU) хамтлагийн “Чонон сүлд” тоглолт 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Тус тоглолт нь “Хү” хамтлагийн 10 жилийн ойн онцгой тоглолт бөгөөд тэдний 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл болох юм.
Дэлхийн тайзнаас эх орныхоо Төв цэнгэлдэх хүрээлэнд
Өнөөдөр тэдний бүтээлүүд дэлхий даяар 900 саяд ойртсон хандалт авч, “Billboard” чартыг тэргүүлэн “Glastonbury”, “Coachella” зэрэг дэлхийн нэр хүндтэй тайзнаа уран бүтээлээ толилуулсан билээ. Мөн “Star Wars”, “Metallica Blacklist” зэрэг олон улсын томоохон төслүүдэд амжилттай оролцож байв.
Тоглолтын үеэр шинэ “HUN” цомгийн бүтээлүүдээс гадна дэлхийд танигдсан “Wolf Totem”, “Yuve Yuve Yu”, “This Is Mongol”, “Black Thunder” зэрэг хит дуунуудаа үзэгчдэд хүргэх юм. “Чонон сүлд” тоглолт нь тэдний дараагийн арван жилийн шинэ эхлэл болон хөгжмийн түүхэнд үлдэх онцгой үйл явдал болно.
Тоглолтын ерөнхий мэдээлэл ба тасалбарын үнэ
- Тоглолтын нэр: WOLF TOTEM – THE HU World Premiere
- Огноо: 2026.08.08
- Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
- Үргэлжлэх хугацаа: 5 цаг
- Насны ангилал: 18+
Тасалбарын төрөл болон үнэ:
- Энгийн (GA): 99,000₮
- Chillzone: 169,000₮
- Fan Zone: 199,000₮
- Морьтон (3 хүний GA багц): 270,000₮
- Аравт (10 хүний GA багц): 900,000₮
- VIP: 699,000₮
- Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээлэл: https://linktr.ee/thewolftotem
