Амстердамын Схипхол нисэх буудалд Канадын иргэн эмэгтэй онгоцонд хаан питон могой авч орох гэж байгаад саатуулагджээ. Энэ талаар De Telegraaf сонин мэдээлсэн байна.
Нидерландын Хүнсний бүтээгдэхүүн, хэрэглээний барааны аюулгүй байдлын газрын мэдээлснээр, шалгалтын үеэр эмэгтэйн хувцсан дороос бөөрөнхийлөн эвхэрсэн могой олджээ. Тэрээр питоныг хөхний даруулгандаа нуусан байсан аж.
Питоныг тусгай асрамжийн газарт шилжүүлжээ
Зорчигч эмэгтэй могойг Амстердам дахь зочид буудлаасаа олсон бөгөөд өөртөө үлдээхээр шийдсэн гэж тайлбарласан байна. Гэвч албаныхан түүний энэ тайлбарт эргэлзжээ.
Питоныг хураан авч, амьтдад зориулсан тусгай асрамжийн газарт шилжүүлсэн байна. Харин эмэгтэйд холбогдуулан протокол үйлджээ. Түүнд ямар шийтгэл ногдуулах нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ хэрэг нисэх буудлын аюулгүй байдлын шалгалтад амьд амьтан хууль бусаар нэвтрүүлэх оролдлого хэр эрсдэлтэй болохыг дахин харууллаа.
