Дархан-Уул аймгийн спортын салбарт өөрийн хүч чадал, авхаалж самбаагаа сорьж яваа залуу тамирчдын амжилтыг үнэлж, спортын цол, зэргийг нь албан ёсоор олголоо. Өчигдөр болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны удирдлагууд Монгол Улсын “Спортын дэд мастер” цолны болзол хангасан тамирчдад үнэмлэх, тэмдгийг нь гардуулсан юм.
Энэ удаад чөлөөт бөх болон софт теннисний төрлөөр амжилт гаргасан дараах тамирчид спортын шинэ цолдоо хүрээд байна. Үүнд:
Чөлөөт бөхийн төрлөөр:
- Цогдогийн Баасанхүү
- Жаргалсайханы Давгадорж
- Турсаны Айтуган
- Цэнд-Аюушийн Ганхүсэл
- Мамирханы Арай
- Ууганбаярын Буянхишиг
- Мервет Аманбек
- Дамдинсүрэнгийн Анужин
Софт теннисний төрлөөр:
- Амархүүгийн Амарбаясгалан
- Гантөрийн Ану-Үжин
Аймгийн удирдлагуудын зүгээс тамирчдад баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаануудад нь өндөр амжилт хүслээ. Дархан хотын нэрийг тив, дэлхийн тавцанд гаргах ирээдүйн аваргууд ийнхүү спортын анхны томоохон даваануудаа амжилттай давсаар байна.
