НүүрШоу бизнесБрэд Питтийн дахин нэг охин эцгийнхээ овгоос татгалзахаар болжээ

Брэд Питтийн дахин нэг охин эцгийнхээ овгоос татгалзахаар болжээ

Холливудын одууд болох Брэд Питт болон Анжелина Жоли нарын охин Вивьен эцгийнхээ овгоос албан ёсоор татгалзахаар шүүхэд ханджээ. Энэ тухай People сэтгүүл шүүхийн баримт бичгээс эш татан мэдээлсэн байна.

Өдгөө 18 настай охин Лос-Анжелес тойргийн Дээд шүүхэд албан ёсны нэрээ Вивьен Маршелин Жоли-Питт-ээ Вивьен Маршелин Жоли болгон өөрчлөх хүсэлт гаргажээ. Баримт бичигт нэрээ өөрчлөх болсон шалтгаанаа ердөө “хувийн шалтгаан” хэмээн тэмдэглэсэн байна. Шүүх хуралдааныг 11-р сарын 2-нд хийхээр товложээ.

Бусад хүүхдүүд нь мөн овгоо өөрчилжээ

Үүнээс өмнө Холливудын жүжигчний өргөмөл хүүхдүүд болох 24 настай Мэддокс болон 21 настай Захара нар Los Angeles Daily Journal сонинд Брэд Питтийн овгоос татгалзаж байгаагаа нийтлүүлж байв. Тэд одоо Захара Марли Жоли, Мэддокс Чиван Жоли нэртэй болсон юм. Мөн 2024 оны 7-р сард тэдний охин Шайло эцгийнхээ овгоос татгалзах хүсэлтээ гаргаж байсан билээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд