“PGL Astana 2026” тэмцээний хэсгийн шатны тавдугаар тойрогт “Aurora Gaming” баг Монголын “The MongolZ”-ыг буулган авлаа.
Цувралын эхний мап болох Overpass-т Туркийн баг 13:11-ээр илүүрхсэн бол дараагийн Mirage мап дээр Энжин “MAJ3R” Купелигээр ахлуулсан тус баг дахин хүчтэй байж, 13:10-аар ялалт байгууллаа.
Ингэснээр “Aurora Gaming” тэмцээний хасагдах шатанд (плей-офф) шалгарч үлдсэн бол “The MongolZ” баг 9-11 дүгээр байрт шалгаран тэмцээнээ өндөрлүүлж, 40,000 ам.долларын шагнал хүртэв.
“PGL Astana 2026” тэмцээн тавдугаар сарын 9-нөөс 17-ны хооронд Казахстан улсад зохион байгуулагдаж байна. Тэмцээнд нийт 16 баг өрсөлдсөнөөс эхний шатны дүнгээр ердөө тал хувь нь буюу найман баг плей-оффд шалгарч байгаа юм. Тэмцээний нийт шагналын сан 1,600,000 ам.доллар билээ.
