HomeУлс төрГадаадын иргэн, харьяатын газрын даргаар Элчин сайд асан Б.Энхсүхийг томилов

Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар Элчин сайд асан Б.Энхсүхийг томилов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гадаадын иргэн, харьяатын газрын (ГИХГ) удирдлагын бүтцэд өөрчлөлт орууллаа. Тус байгууллагыг удирдаж байсан Н.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Б.Энхсүхийг томилох шийдвэр гаргав. ГИХГ-ын шинэ дарга Б.Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрхзүйч мэргэжилтэй нэгэн юм.

Түүний ажил амьдралын замнал төрийн тусгай алба болон дипломат салбартай нягт холбоотой бөгөөд дараах албан тушаалуудыг хашиж иржээ:

  • 2001-2013 он: Тагнуулын ерөнхий газарт (ТЕГ) тагнуулч, Тамгын газрын дарга;
  • 2014-2016 он: БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Консулын хэлтсийн дарга;
  • 2016-2020 он: Тагнуулын ерөнхий газрын дэд дарга;
  • 2020 он: Оюуны өмчийн газрын даргаар түр томилогдон ажилласан;
  • 2021-2025 он: ИБУИНХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

Б.Энхсүхийг улс төрийн хүрээнд Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын хүргэн, Шадар сайд С.Амарсайханы ойрын найз гэдгээр нь олон нийт мэддэг. Тэрээр Англи улсад Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх дуулианд нэр холбогдож байсан удаатай. Тухайн үед уг асуудалтай холбоотойгоор нэр бүхий дипломат ажилтан эмэгтэйг эгүүлэн татаж байсан түүхтэй. Ийнхүү дипломат албанаас ирсэн Б.Энхсүх ГИХГ-ыг удирдах шинэ сорилттой нүүр туллаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд