Пүрэв, 11 сар 13, 2025
HomeБоловсролБНХАУ 2026–2027 оны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

БНХАУ 2026–2027 оны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас 2026–2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 220 иргэнд бүрэн тэтгэлэг олгохоор боллоо. Үүнээс 138 нь одоо Хятадад суралцаж буй оюутнуудад, 82 нь шинээр элсэгчдэд ногдох бөгөөд дараах байдлаар хуваарилжээ:

  • Бакалаврын хөтөлбөр – 46 оюутан
  • Магистр, доктор болон богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөр – 36 оюутан

Тавигдах ерөнхий шаардлагууд

  1. Монгол Улсын иргэн байх ба бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
  2. Нас болон боловсролын шалгуур:
    • Бакалавр – бүрэн дунд боловсролтой, 25 наснаас доош, сурлагын дүн сайтай байх.
    • Магистр – бакалаврын зэрэгтэй, 35 наснаас доош байх.
    • Доктор – магистр зэрэгтэй, 40 наснаас доош байх.
    • Богино хугацааны сургалт – бүрэн дунд боловсролтой, 45 наснаас доош байх.
    • Ахисан түвшний судалгаа – магистр эсвэл дэд профессор ба түүнээс дээш цолтой, 50 наснаас доош байх.
  3. 2026 оноос эхлэн бакалаврын хүсэлт гаргагчид “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт” (CSCA) өгсөн байх шаардлагатай. Шалгалтын мэдээллийг www.csca.cn-ээс үзнэ үү.
  4. Хятад хэл дээр суралцах оюутан HSK-3 буюу түүнээс дээш түвшинтэй байх, магистр ба доктор HSK-4 түвшинтэй байх.
  5. Хүсэлт гаргагч нь сонгосон сургуулийнхаа шаардлагыг хангаж, урьдчилсан элсэлтийн урилга эсвэл хүлээн авах бичигтэй байх.
  6. Сонгосон сургуульдаа тэнцээгүй бол өөр сургуульд шилжүүлэхгүй.
  7. Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол бусад төрлийн тэтгэлгийг давхар эдлэхийг хориглоно.

Бүртгэлийн хугацаа ба материал

Бүртгэл 2025 оны 11 сарын 10-наас 2026 оны 2 сарын 1 хүртэл үргэлжилнэ. Өргөдлийг “Study in China” цахим систем www.campuschina.org-д бүртгүүлж илгээнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт (хятад эсвэл англи хэлээр).
  2. Паспортын эхний нүүрийн хуулбар.
  3. Боловсролын гэрчилгээ, дүнгийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан).
  4. CSCA, HSK, IELTS, TOEFL зэрэг холбогдох шалгалтын дүнгийн хуудас.
  5. Урьдчилсан элсэлтийн урилга эсвэл сургуулийн хүлээн зөвшөөрөлтийн бичиг.
  6. Суралцах төлөвлөгөө эсвэл судалгааны зорилго (бакалаврын хувьд 200+, магистр, доктор 800+ үг).
  7. Магистр, докторын хүсэлт гаргагч хоёр тодорхойлох захидал ирүүлэх.
  8. Урлаг, дизайн зэрэг мэргэжлийн оюутан ур чадварын бүтээл хавсаргах.
  9. 18 нас хүрээгүй бол асран хамгаалагчийн бичиг баримт.
  10. 6 сараас дээш хугацаагаар суралцагчид “Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас” бөглөж ирүүлэх.
  11. Сүүлийн 6 сарын дотор авсан цагдаагийн тодорхойлолт.

Бичгийн шалгалт болон ярилцлагын хуваарийг Монгол дахь Хятадын Элчин сайдын яамнаас цахим шуудангаар мэдэгдэнэ. Шаардлага хангаагүй материал илгээсэн хүмүүсийг шалгалтад оруулахгүй. Бүх бичиг баримт англи эсвэл хятад хэл дээр орчуулагдсан, тод, үнэн зөв байх ёстой.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 COMMENTS

  1. Оюутнуудад сайхан боломж нээгдэж байна, үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд