Ням, 11 сар 16, 2025
HomeШинжлэх ухаан ба технологиГерманы шүүх ChatGPT-г зохиогчийн эрх зөрчсөн гэж буруутгав

Германы шүүх ChatGPT-г зохиогчийн эрх зөрчсөн гэж буруутгав

Германд гарсан түүхэн шийдвэрийн дагуу OpenAI-ийн ChatGPT платформыг зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн гэж Мюнхен дүүргийн шүүх тогтоолоо. Энэ нь хиймэл оюун ухааны сургалтын өгөгдөлд уран бүтээлчдийн дууны үгийг зөвшөөрөлгүй ашигласан анхны тохиолдлуудын нэг болж байна.

2024 оны арваннэгдүгээр сард Германы хөгжмийн зохиогчийн эрхийн байгууллага болох “GEMA” байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүхийн дүгнэлтээр, ChatGPT нь есөн уран бүтээлчийн дууны үгийг зөвшөөрөлгүйгээр сургалтын өгөгдөлдөө ашиглаж, хадгалсан нь илэрчээ. Үүний дагуу шүүх OpenAI-д зохиогчийн эрх эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох үүрэг ногдуулсан байна.

“GEMA”-ийн мэдэгдэл

“GEMA”-гийн зүгээс “Европт анх удаа AI технологийг зохиогчийн эрхийн асуудлаар шүүх шийдвэр гаргалаа. Энэ нь уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалсан чухал алхам боллоо” хэмээн мэдэгдэв.

OpenAI-ийн төлөөлөгч уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдах эсэхийг хэлэлцэж байгаа гэнэ. Тэд мөн уг шийдвэр нь зөвхөн цөөн хэдэн дууны үгэнд хамаарах бөгөөд Германд ChatGPT ашиглаж буй сая сая хэрэглэгч, байгууллага, хөгжүүлэгчдэд нөлөөлөхгүй гэж тайлбарлажээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү шийдвэр нь ирээдүйд AI-г бүтээлч салбарт ашиглах хууль эрхзүйн орчинд томоохон өөрчлөлт авчирч болзошгүй юм. Хэрэв ижил төрлийн гомдлууд нэмэгдвэл, хөгжмийн болон уран сайхны бүтээлийг хиймэл оюун ухаанд ашиглах журам илүү нарийсах төлөвтэй байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд