Олимпын амжилтын эхлэл
Су Имин хэмээх залуу тамирчин 18 нас хүрэхээсээ өмнө 2022 оны Бээжингийн өвлийн олимпод сноубордын big air төрөлд түрүүлж, алтан медалийг энгэртээ зүүсэн юм. Тухайн үед дөнгөж 17 настай байсан тэрбээр энэхүү гайхалтай амжилтаараа дэлхийн анхаарлыг татсан билээ.
Жүжигчний замналаас олимпын оргилд
Су Имин Хятадад олимпийн аварга болохоосоо өмнө хэдийнэ алдартай болсон байв. 2018 онд мэргэжлийн сноубордын тамирчин болохоос өмнө тэрбээр хэд хэдэн кино, телевизийн цувралд тоглож, жүжигчний хувиар нэр хүндийг олжээ. Гэсэн ч тэр спортоо орхиогүй бөгөөд 2022 оны өвлийн олимпод эх орноо төлөөлөн мөрөөдлөө биелүүлсэн юм. Олимпын медалиуд нь түүнийг Хятадын шинэ үеийн бэлгэ тэмдэг болгож, олон томоохон брэнд түүнийг сурталчилгааны нүүр царайгаа болгосон байна.
Ирээдүйн зорилго ба дарамт
Одоо 300 мянга гаруй Instagram дагагч, Хятадын Weibo-д 2 сая давсан дагагчтай Су Имин ирэх оны Италийн өвлийн олимпод гол тамирчдын нэгээр тодроод байна. Швейцарьт бэлтгэлээ хийж буй тэрбээр “Намайг дэмждэг ийм олон хүн байдгийг мэдэх нэг бодлын азтай, бас нэрийн төрийн хэрэг. Бид спорт дээр ч, амьдрал дээр ч шүтээнүүдээ үргэлж харж өссөн. Шүтээнээ даган дуурайна гэдэг залуу хүүхдүүдэд ямар утга учиртайг сайн мэднэ. Би залуучуудад мөрөөдөлтэй, хайрлах зүйлтэй, мөрөөдлийнхөө араас явбал энэ бүхэн биелнэ гэдэг харуулахын тулд улам хичээж байгаа” гэв. Гэсэн хэдий ч тэрбээр одоо аварга гэдэг статустайгаа ирж буй тул дарамт мэдэрч байгаагаа илэрхийлсэн. Ирэх оны хоёрдугаар сард дэлхий дахин энэ шилдэг сноубордын тамирчныг дахин харах болно.

