Иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн цахим платформ болох “E-Mongolia”-гаас цаашид 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг зөвхөн монгол хэлээр бус, англи, орос, франц, солонгос, хятад хэл дээр авах боломжтой болжээ. Энэ нь гадаадад суралцдаг, ажилладаг болон олон улсын байгууллагад мэдээлэл өгөх шаардлагатай иргэдэд ихээхэн дөхөм болно гэж албаныхан тайлбарлаж байна.
Олон хэл дээр авах боломжтой лавлагаанууд
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас
- Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл
- Дархлаажуулалтын мэдээлэл
Шинэ боломж нэвтэрснээр Монголын иргэдийн гадаад харилцаанд ашиглагдах албан ёсны баримт бичгийн хүртээмж нэмэгдэж, цаг хугацаа, зардал хэмнэх давуу талтай гэж үзэж байна.