Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрчний эвлэлийн гудамж буюу “СҮҮ” ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан 8-р сарын 4-нөөс 11-ний өдөр хүртэлх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацааны өөрчлөлт орууллаа.
Зам засвар болон хязгаарлалтын мэдээлэл
- Байршил: СХД, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж (“СҮҮ” ХК-ийн хойд замын хэсэг)
- Шалтгаан: Ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил
- Үргэлжлэх хугацаа: 8-р сарын 4-нөөс 8-р сарын 11-нийг дуустал
Маршрут нь түр өөрчлөгдөж буй 15 чиглэл:
- Ч:16Z
- Ч:62Z
- Ч:77Z
- Ч:12Z
- Ч:16АZ
- Д:8Z
- Ч:6Z
- Ч:82Z
- М:1АZ
- Ч:20АZ
- Ч:44Z
- Ч:46Z
- Ч:57Z
- Ч:57БZ
- Ч:20БZ
Дээрх чиглэлийн автобуснууд батлагдсан түр зураглалын дагуу зорчиж байгаа тул иргэд, зорчигчид замналдаа тохируулан хөдөлгөөнөө төлөвлөнө үү.








