UFC-ийн хоёр жингийн аварга асан Конор Макгрегор UFC 329 тэмцээнд Макс Холлоуэйд хожигдохдоо авсан өвдөгний гэмтлийн хагалгаа нь амжилттай болсон талаар мэдээллээ.
Тэрээр өөрийн Instagram хуудасны стори хэсэгтээ “Хагалгаа маш сайн боллоо. Би өөртөө итгэлтэй байна” хэмээн бичсэн байна.
Ирланд тулаанч 7-р сарын 12-нд IFW-ийн үеэр таван жилийн дараах октагоны эргэн ирэлтээ Америкийн тулаанч Макс Холлоуэйн эсрэг хийсэн юм. Гэвч 1-р үед Макгрегор баруун өвдгөндөө хүнд гэмтэл авснаар тулаан зогсож, Холлоуэй ялагчаар тодорсон билээ.
Эмч нарын тодорхойлсноор тэрээр өвдөгний урд чагтан холбоос болон менискээ тасалсан бөгөөд UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайтын мэдээлснээр өдгөө 38 настай ирланд эр ийнхүү нэг жил орчим хугацаанд октагоноос холдохоор болж байна.
Тэрээр Холлоуэйтэй тулалдахаас өмнө хамгийн сүүлд 2021 оны 7-р сард Дастин Порьед хөлөө хугалж ялагдаж байснаас хойш рингэнд гараагүй байсан юм. Конор Макгрегор холимог тулааны замналдаа 22 ялалт, 7 ялагдалтай яваа бөгөөд өмнө нь UFC-ийн хагас хөнгөн болон хөнгөн жингийн аваргын бүсийг нэгэн зэрэг эзэмшиж байв.
