Кино сонирхогчдын дунд асар их хүлээлт үүсгээд байсан “Spider-Man: Brand New Day” уран сайхны кино 2026 оны долоодугаар сарын 31-ний баасан гарагт нээлтээ хийлээ. Тус кино нээлтээ хийсэн амралтын өдрүүдэд дэлхий даяар нийт 927 сая ам.долларын орлого цуглуулж, бүх цаг үеийн нээлтийн орлогоороо хоёрдугаарт эрэмбэлэгдэх түүхэн амжилтын эзэн болов.
Тус бүтээл АНУ болон Канадын бокс оффисоос 355 сая ам.доллар олсон бол олон улсын зах зээлээс 572 сая ам.долларын орлого авчирсан байна. Энэхүү амжилтын талаар “Marvel Studios”-ийн ерөнхийлөгч Кевин Фейж “үнэхээр гайхалтай нээлт боллоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Marvel Studios-ийн дэлхийд тэргүүлэгч дөрвөн бүтээл
Ийнхүү “Marvel Studios” бүх цаг үеийн хамгийн өндөр нээлтийн орлоготой дөрвөн киног дангаараа эзэмших боллоо. Тус студийн амжилтаараа тэргүүлж буй бүтээлүүдийг жагсаавал:
- Avengers: Endgame 1.22 тэрбум ам.доллар
- Spider-Man: Brand New Day 927 сая ам.доллар
- Avengers: Infinity War 640 сая ам.доллар
- Spider-Man: No Way Home 600 сая ам.доллар

Энэ кино үнэхээр олон хүний хүлээлтийг даасан бололтой
Spider-Man-ыг хүмүүс одоо хүртэл ийм их сонирхдог нь гайхалтай юм аа