Баасан, 10 сар 3, 2025
HomeСпортМонголын шигшээ баг 10 сарын дотор 135 медаль авлаа

Монголын шигшээ баг 10 сарын дотор 135 медаль авлаа

Монголын үндэсний шигшээ баг энэ онд өндөр амжилт үзүүлж, эхний арван сарын байдлаар олон улсын тэмцээн уралдаанаас нийт 135 медаль хүртээд байна. Үүнд:

  • 34 алт
  • 36 мөнгө
  • 65 хүрэл

Шигшээ багийн бүтэц

Одоогоор шигшээ багт 27 спортын төрөл (өвөл, зун, паралимп)-өөр бэлтгэл хийж буй нийт 254 тамирчин багтдаг бөгөөд тэднийг 60 дасгалжуулагч удирдан чиглүүлж байна.

Олон улсын тэмцээн дэх амжилтууд

  • ДАШТ (насанд хүрэгчид): 4 алт, 5 мөнгө, 8 хүрэл
  • ДАШТ (өсвөр үе): 1 алт, 2 хүрэл
  • ДАШТ (залуучууд): 1 хүрэл
  • Азийн АШТ (насанд хүрэгчид): 1 хүрэл
  • Азийн АШТ (залуучууд): 5 алт, 4 мөнгө, 4 хүрэл
  • Их дуулга: 6 алт, 2 мөнгө, 11 хүрэл
  • Гранпри: 3 алт, 3 мөнгө, 6 хүрэл
  • Дэлхийн цом: 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл
  • Эрх олгох болон бусад тэмцээн: 12 алт, 13 мөнгө, 20 хүрэл

2025 оны 1-р сарын 6–8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын уралдаанд Б.Ачбадрах 15 км, 10 км зайд хоёр алт хүртсэн нь шигшээ багийн оны анхны томоохон амжилт болсон. Харин хамгийн сүүлд болсон жүдо бөхийн гранпри тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг жинд Б.Гончигсүрэн алт хүртсэн нь багийн отгон амжилт байлаа.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд