АНУ-ын Виржиниа мужийн өмнөд дүүргийн хуучин прокурор Жессика Аберийг өөрийн гэртээ нас барсан байдалтай олсон тухай орон нутгийн цагдаагийн газар мэдээллээ.
Цагдаагийн байгууллага X (хуучнаар Twitter) сүлжээгээр дараах мэдэгдлийг хийв:
“Дуудлагын дагуу ирсэн албан хаагчид амь насгүй эмэгтэйг илрүүлсэн. Талийгаачийн хэн болохыг тогтоосон бөгөөд тэр нь Виржиниа мужийн өмнөд дүүргийн прокуророор ажиллаж байсан 43 настай Жессика Абер юм.”
Одоогоор түүний үхлийн шалтгааныг олон нийтэд дэлгээгүй байна.