Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмТөрөлтийн тоо буурсан үзүүлэлттэй байна

Төрөлтийн тоо буурсан үзүүлэлттэй байна

2025 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 8860 эх амаржсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 416-аар цөөрсөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд энэ хугацаанд 9276 эх амаржиж байсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Мөн амьд төрсөн хүүхдийн тоо ч буурсан нь анзаарагдаж байгаа юм. 2025 оны эхний хоёр сард нийт 8939 хүүхэд амьд төрсөн бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 403-аар цөөрч, 9342 байсан тоогоос доогуур үзүүлэлттэй байна.

Үүнээс гадна нялхсын эндэгдлийн тоо мөн өссөн байна. Тодруулбал, 2025 оны эхний хоёр сарын байдлаар нялхсын эндэгдэл өмнөх оны мөн үеэс нэг тохиолдлоор нэмэгдсэн тухай тус хорооны тайланд дурджээ.

Эдгээр үзүүлэлтүүд нь хүн амын өсөлтийн хандлага болон нийгмийн нөхцөл байдалтай шууд холбоотой гэж үзэж болох юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд