“Ахиллис Монгол” олон улсын байгууллага жил бүрийн есдүгээр сарын гурав дахь бямба гарагт уламжлал болгон марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ – Улаанбаатар 2025” марафон 2025 оны 9-р сарын 20-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
Тэмцээний зорилго
- Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих
- Олон нийтэд урам зориг, итгэл найдвар түгээх
Марафоны зай, ангилал
- 5 км – Насны ангилалгүй, эрэгтэй, эмэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоно.
- 10 км, 21 км, 42 км – Зургаан насны ангиллаар зохион байгуулагдана.
- Тэргэнцэртэй 1500 м
- Гар дугуй 21 км
Ингэснээр тэмцээн бүх насныханд нээлттэй байхаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвхтэй оролцоог дэмжих онцлогтой болж байна.