2024/25 оны хөлбөмбөгийн улирал өндөрлөснөөр дараагийн улирлын Аваргуудын лигийн үндсэн шатанд оролцох эрхээ баталгаажуулсан багууд тодорлоо. Европын хамгийн нэр хүндтэй тэмцээнд оролцох 36 багийн 29 нь аль хэдийнэ тодорхой болоод байна.
Лондонгийн “Тоттенхэм” Европын Лигийн финалд “Манчестер Юнайтед”-ийг ялж, аварга болж, 2025/26 оны Аваргуудын лигийн үндсэн шатны эрхээ хүртсэн.
Ингэснээр нийт 29 баг шууд оролцох эрхтэй болсон бол үлдсэн 7 эрхийг урьдчилсан шатны тоглолтоор шийдвэрлэнэ.
Аваргуудын лиг 2025/26 – үндсэн шатны оролцогчид
Англи: Тоттенхэм, Ливерпүүл, Арсенал, Манчестер Сити, Ньюкасл, Челси
Итали: Наполи, Интер, Аталанта, Ювентус
Испани: Барселона, Реал Мадрид, Атлетико Мадрид, Атлетик Бильбао, Вильярреал
Герман: Бавари, Байер, Айнтрахт, Боруссиа Дортмунд
Франц: ПСЖ, Марсель, Монако
Нидерланд: ПСВ, Аякс
Португал: Спортинг
Турк: Галатасарай
Чех: Славия
Грек: Олимпиакос
Бельги: Юнион Сент-Жиллуаз
Шинэ формат
Өнгөрсөн улирлын нэгэн адил шинэчлэгдсэн форматаар 36 клуб үндсэн шатанд тоглоно. Баг бүр найман тоглолт хийх бөгөөд дөрөв нь гэртээ, дөрөв нь талбайн зочны эрхээр болно.
Жеребьевка 8-р сарын 29-нд 00:00 (Улаанбаатарын цагаар) явагдана.
- Шилдэг 8 баг шууд 1/8 шигшээд шалгарна.
- 9–24-р байр эзэлсэн клубууд 1/8 шигшээ эрхийн төлөө плей-офф тоглоно.
- Бусад багууд тэмцээнээ дуусгана.