НүүрЭрүүл мэндУлаанбурхан өвчний 13 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна

Улаанбурхан өвчний 13 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) мэдээлснээр, 2025 оны наймдугаар сарын 14-ний байдлаар улаанбурханы нийт батлагдсан тохиолдол 13,315 болсон байна.

Одоогоор:

  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 34 хүн
    • Хөнгөн – 7
    • Дунд – 25
    • Хүнд – 2
  • Гэрээр эмчлүүлж буй – 22 хүн
  • Эдгэрсэн – 13,249 хүн
  • Нас барсан – 10 хүн

Хавьталд орсон нийт иргэдийн тоо 96,710 болжээ. Насны ангиллаар хамгийн их өвчлөл 10–14 насны хүүхдүүд (5,018 тохиолдол) байгаа бол 0–4 насны 3,009, 5–9 насны 1,716 хүүхэд өвчилсөн байна.

Энэхүү өвчин нь маш өндөр халдварлах чадвартай ч хоёр тунт вакцинд хамрагдсанаар бүрэн сэргийлэх боломжтой. Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг товлолын дагуу дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд