Өнөөдөр оройн 23:00 цагаас Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Энхтайвны гүүрний доогуур өнгөрдөг авто замын хөдөлгөөнийг бүрэн зогсооно. Энэ хугацаанд борооны ус хуримтлагдах асуудлыг шийдэх зорилгоор шинэ ус зайлуулах хоолойг угсрах ажлыг гүйцэтгэх юм.
Ажлын явцад замын зорчих хэсгийг сэтэлж, шугам хоолойн холболт, угсралтыг хийхээр төлөвлөсөн байна. Хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цагаас сэргээхээр Нийслэлийн Захирагчийн ажлын алба мэдэгдлээ.
Иргэд, жолооч нарыг ажил үргэлжлэх хугацаанд өөр чиглэлийн зам, гүүрийг сонгон зорчихыг холбогдох албаныхан анхааруулж байна.