Даваа, 6 сар 9, 2025
HomeСпортМонголын баг Туринаас 21 медальтай эх орондоо ирлээ

Монголын баг Туринаас 21 медальтай эх орондоо ирлээ

Италийн Турин хотноо зохион байгуулагдсан Дэлхийн өвлийн Спешл Олимп өндөрлөж, 101 улсын 1500 гаруй тамирчид энэ тэмцээнд өрсөлдсөн байна. Өмнө нь 2021 онд Казаньд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ч цуцлагдсан тул тамирчид найман жилийн дараа тэмцээнд оролцох боломжтой болсон нь онцлог байлаа.

Монголын баг 24 тамирчинтайгаар нийт 6 төрлийн спортод өрсөлдөж, 21 медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирлээ. Үүнд:

  • 5 алт
  • 10 мөнгө
  • 6 хүрэл

Монголын багийн онцлох тамирчид

  • А.Азжаргал уулын цанын төрөлд хоёр алт хүртэж, шилдэг тамирчдын нэгээр тодорлоо.
  • Т.Дэлэгжаргал – цасан дээрх 800 метрийн гүйлт
  • Т.Солонго – цасан дээрх 25 метрийн гүйлт
  • Б.Буянтогтох – цасан дээрх 400 метрийн гүйлт

Мөн Б.Бадамлянхуа, П.Хатансайхан, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн, У.Елмырза, Э.Анхзул, М.Энхзаяа, М.Амарболд нар мөнгө, хүрэл медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбааг Турины тэнгэрт мандууллаа.

Спешл Олимп гэж юу вэ?

Спешл Олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэх, тэднийг спортын замаар амьдралд идэвхтэй оролцуулах зорилготой олон улсын буяны байгууллага юм. Энэхүү тэмцээн нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг нийгмийн бүрэн эрхт гишүүн болоход нь дэмжлэг үзүүлдэг.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд