Ням, 7 сар 27, 2025
HomeСпортМонголын эмэгтэй шигшээ баг В дивизионы хэсгээс хоёрдугаар байраар шалгарлаа

Монголын эмэгтэй шигшээ баг В дивизионы хэсгээс хоёрдугаар байраар шалгарлаа

БНХАУ-ын Шэнжэнь хотноо үргэлжилж буй “FIBA Women’s Asia Cup 2025 Division B” тэмцээнд Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг амжилттай оролцож байна.

Хэсгийн шатны сүүлийн тоглолтод манай охид Күүкийн арлуудын багийг 82:55 харьцаатай илт давуу буулган авч, хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Энэ ялалт нь тэдний тоглолтын стратеги, зохион байгуулалт, багийн эв нэгдлийн үр дүн гэдгийг шинжээчид онцолж байна.

Ингэснээр Монголын баг хасагдах шатанд “А” хэсгийн гуравдугаар байрт орсон Казахстаны шигшээтэй учраа таарахаар болжээ.

Ташрамд дурдахад, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны үндсэн ивээн тэтгэгчдийн нэгээр 1xBet ажилладаг.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд