Японы Сумо бөхийн холбооноос өчигдөр ирэх сарын 13-нд эхлэх Нагоя башёгийн банцүкэг (эрэмбэ дараалал) албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн башёд Монгол Улсаас 20 бөх дөрвөн зиндаанд хүч үзэхээр болжээ.
Шилдгүүдийг тэргүүлсэн Хоошёорюү
Банцүкэг Монголын ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлж, баруун жигүүрт Японы шинэ ёкозүна Ооносато жагссан байна. Монгол бөхчүүд дундаас энэ удаад Оошёома П.Дэлгэрбаяр анх удаа комүсүби цолтой башёд барилдахаар эрэмбэлэгдсэн нь онцлох үйл явдал болов.
Нийт 614 сумоч энэ удаагийн башёгийн банцүкэд багтсан бөгөөд Монголын 20 бөх макүүчи, жюүрёо, макүшита, санданмэ зиндаанд барилдахаар зэхэж байна.
Монголын сумочдын эрэмбэ:
Макүүчи зиндаа:
- Ёкозүна: Хоошёорюү С.Бямбасүрэн
- Сэкивакэ: Киришима Б.Лхагвасүрэн
- Комүсүби: Оошёома П.Дэлгэрбаяр
- Маэгашира-3: Оонокацү Б.Чойжилсүрэн
- Маэгашира-4: Тамаваши Б.Мөнх-Оргил
- Маэгашира-9: Чиёошома Г.Мөнхсайхан
- Маэгашира-10: Роога А.Амарсанаа
Жюүрёо зиндаа:
- Маэгашира-3: Тамашёохо Э.Энхманлай
- Маэгашира-10: Миторюү Б.Төрболд
Макүшита зиндаа:
- З-1: Кёкүкайюү Ш.Далайбаатар
- З-3: Асахакүрюү Р.Жамъянтогтох
- Б-4: Дэванорюү Т.Тэмүүлэн
- З-12: Казэноүми Ц.Билгүү
- Б-20: Котокэнрюү Г.Билгүүн
- З-21: Сэйхакүхо Ө.Дэмиджамц
- Б-26: Дайшёохо Ч.Шижирбаяр
- З-44: Саданохикари Д.Наранцогт
- З-45: Хокүтэнкай Г.Сүхбат
- З-55: Госэйзан Б.Мөнх-Од
Санданмэ зиндаа:
- З-48: Тэнросэй С.Лувсангомбо
Монголын бөхчүүд энэ удаагийн башёд олон зиндаанд жигд оролцож байгаагаас гадна дээд зиндаанд гурван өндөр цолтон хүч үзэх нь онцгой анхаарал татаж байна. Тэдний амжилт энэ башёгийн онцлох хэсэг болж, олон улсын болон Монголын сумог сонирхогчдын анхаарлыг татах нь гарцаагүй.