АНУ-ын баруун бүсийн хэд хэдэн мужид баавгай хотын гудамж, орон сууцны бүс рүү орох тохиолдол рекорд хэмжээнд хүрсэн байна. Reuters-ийн мэдээлснээр, өлссөн махчин амьтад хоол хайж айлуудын гэр, дэлгүүр рүү нэвтрэх нь нэмэгджээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээллээр, 2026 онд Колорадо мужид баавгайтай таарсан 7,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь 2019 оны өмнөх рекордыг эвдсэн байна. Нью-Мексико мужид он гарснаас хойш 187 баавгай устгасан нь 2011 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин Юта мужид мөн хугацаанд 39 баавгайг унтуулсан нь бүтэн жилийн ажиглалтын аль ч өмнөх үзүүлэлтээс давсан байна.
Хуурайшилт үргэлжилбэл нөхцөл байдал дордож магадгүй
Гэсэн ч АНУ-ын баруун хэсэгт баавгайн үхэлд хүргэсэн халдлагын тоо бага хэвээр бөгөөд жил бүр цөөн хэдэн тохиолдол л бүртгэгддэг гэж мэдээлжээ.
Невада мужийн мэргэжилтэн Хизер Рейхийн хэлснээр, мужуудад ган гачиг дуусахгүй бол баавгайтай таарах тохиолдол улам нэмэгдэх магадлалтай. Тэрээр ирэх саруудад баавгайнууд ичээндээ орохоос өмнө жин нэмэхийн тулд идэвхтэй хоол хайж, орон сууцны бүсүүд рүү ойртоно гэж анхааруулсан байна.
“9, 10-р сард биднийг юу хүлээж байгааг төсөөлөхийн аргагүй. Бидний хувьд энэ зүгээр л Армагеддон болно” гэж Рейх хэлжээ.
