Даваа, 6 сар 9, 2025
HomeЭдийн засагМонгол нүүрсний татвар нэмэгдэх тухай цуурхал зах зээлд нөлөөлж эхэллээ

Монгол нүүрсний татвар нэмэгдэх тухай цуурхал зах зээлд нөлөөлж эхэллээ

Сүүлийн өдрүүдэд Монгол Улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг 20 хувь болгон нэмэх гэж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсанаар дотоодын коксжих нүүрсний фьючерсийн зах зээлд огцом хэлбэлзэл бий боллоо.

6-р сарын 4-ний байдлаар тус цуурхалтай холбоотойгоор хамгийн их арилжаалагдсан гэрээний үнэ тонн тутамд 1,285 юаньд хүрч, өмнөх өдрийн хаалтаас 7.19 хувиар өссөн нь зах зээлд татвар нэмэгдэж, импортын өртөг өсөх вий гэсэн болгоомжлолыг өдөөв.

Зах зээлийн хариу үйлдэл ба албан ёсны эх сурвалжуудын байр суурь

Монголын Үнэт Цаасны Биржийн гишүүн “Голомт Капитал” ХХК-ийн Ерөнхий менежер Аз Caixin агентлагт өгсөн ярилцлагадаа: “Засгийн газар өчигдөр УИХ-д шинэ татварын хуулийн төсөл өргөн барьсан тухай мэдээлэл бий. Гэхдээ энэхүү төсөлд АМНАТ-ийг 20 хувь болгохоор тусгасан гэх цуурхал одоогоор албан ёсоор батлагдаагүй” гэжээ.

Салбарын шинжээчид болон дотоодын эх сурвалжууд үүнийг “цэвэр цуурхал” гэж үзэж байна. Сангийн яам болон Татварын ерөнхий газар энэ талаар ямар ч шинэ төсөл өргөн бариагүй гэдгийг мэдэгдсэн бол “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, Монголын хөрөнгийн бирж зэрэг гол оролцогчид өөрчлөлт хийгдээгүй гэдгийг баталсан байна.

Монголын Судалгааны Нийгэмлэгийн тэргүүн Сюй Шяо: “Сангийн яам болон Ашигт малтмалын газрын эх сурвалжаас ямар нэгэн өөрчлөлт хийх тухай мэдээлэл байхгүй” хэмээжээ.

Зах зээл дэх нөхцөл байдал ба ирээдүйн төлөв

2021 онд 16 сая тонн байсан нүүрсний экспорт 2024 онд 89 сая тоннд хүрсэн хэдий ч сүүлийн саруудад зах зээл уналттай байгаа тул экспортын хэмжээ буурч байгаа. Тиймээс дотоодын нүүрс импортлогчид татвар нэмэх бодит шалтгаан харагдахгүй хэмээн үзэж байна.

Гашуунсухайтад ажилладаг Таншань Жиюнда компанийн менежер Жан: “Одоогийн үнэ 2018 оноос өмнөх түвшинд хүрсэн, борлуулалт тааруу байгаа энэ үед татвар нэмэгдсэн тохиолдолд хэрэглэгчийн зах зээлд сөргөөр нөлөөлнө” гэв.

Мөн Ганцмод дахь Пинчуан трейдинг компанийн менежер Тан: “Ойрын хугацаанд татвар нэмэх магадлал бага. Хэрвээ нэмэхээр болбол батлах үйл явц удаан үргэлжилнэ” гэсэн юм.

Үүнийг дотоодын шинжээчид ч дэмжиж байгаа бөгөөд Голомт Капиталын Аз: “Шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа ийм хуулийн төсөл оруулж ирэх бол УИХ-д хэлэлцүүлэхэд дор хаяж 1-2 сар шаардлагатай” хэмээн тайлбарлав.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд