Оросын Холбооны Улс анх удаа Монгол Улсаас төмс импортолж эхэлсэн талаар “Baikal-Daily” цахим хуудас мэдээлэв. ОХУ-ын зарим бүс нутагт төмсний хомсдол үүсч, үнийн өсөлт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан ийм алхам хийжээ.
Импортын хэмжээ:
- 2025 оны дөрөвдүгээр сараас тавдугаар сар хүртэл
- Монгол Улсаас Буриад руу 4000 тонн гаруй төмс импортолсон байна
Түүхэн харьцуулалт:
ОХУ-ын Россельхозцентрийн Буриад дахь салбарын захирал Намжил Мардваевын хэлснээр Буриадад төмс тариалах уламжлал 300 жилийн түүхтэй бол Монголд 1960-аад оноос төмс тариалж эхэлсэн байна. Тэрбээр “Монголчууд олон зууны турш биднээс төмсөө зөөж ирдэг байсан. Харин өнөөдөр Монгол Улс өөрсдөө бидэнд төмс экспортолж байна” хэмээн онцолжээ.
Шалтгаан:
Тариалалтын арга, хөрсний нөхцөл, шинэ технологийн нэвтрэлт зэргээс хамааран Монголын төмсний үйлдвэрлэл эрчимтэй өсч, Оросын зарим бүс нутагтай харьцуулахад өрсөлдөхүйц түвшинд хүрчээ.