Тайваний Тайпэй хотноо энэ оны тавдугаар сарын 17-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн мастеруудын спортын X наадамд 108 орны 25 мянган тамирчин оролцож байна. Монгол Улсаас энэхүү тэмцээнд оролцсон тамирчдаас ээж, хүү хоёр хамтдаа бахархам амжилт үзүүллээ.
Хилийн цэргийн тусгай ангийн бэлтгэл офицер, спортын мастер Х.Баттүшиг 40-44 насны ангилалд хөнгөн атлетикийн 10 төрөлт (декатлон) төрөлд Монгол Улсын түүхэнд анх удаа олон улсын болон тив дэлхийн чанартай тэмцээнээс алтан медаль хүртэв. Түүнчлэн уртын харайлтын төрөлд нийт 27 өрсөлдөгчтэй өрсөлдөн хүрэл медаль хүртсэн нь мөн онцлох амжилт байлаа.
Түүний ээж Э.Хүүхнээ ч мөн адил гайхалтай амжилтаар тэмцээнийг өндөрлүүлжээ. Тэрбээр уртын харайлт болон өндрийн харайлтын төрөлд тус бүр мөнгөн медаль хүртсэн бол 4х100 хэмжээст дүүгэр шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
Ийнхүү ээж, хүү хоёр дэлхийн спортын дэвжээнд Монгол Улсын нэрийг хамтдаа өндөрт өргөн мандуулсан нь бахархал төрүүлсэн үйл явдал боллоо.