Лхагва, 9 сар 10, 2025
HomeЭдийн засагХ.Нямбаатар: V цахилгаан станцыг 30 сарын дотор ашиглалтад оруулна

Х.Нямбаатар: V цахилгаан станцыг 30 сарын дотор ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Дулааны V цахилгаан станцын урьдчилсан шалгаруулалт нээлттэй зарлагдсаныг мэдэгдлээ. Тэрбээр, “Улаанбаатар хотод 1984 онд Дулааны IV цахилгаан станц ашиглалтад орсноос хойш шинэ эх үүсвэр баригдаагүй. Үүнээс шалтгаалан нийслэлд шинэ орон сууцны хороолол, бүтээн байгуулалт нэмэгдсэн ч дулаан, цахилгааны хүчин чадал хүрэлцэхгүй болсон. Өнгөрсөн 20 жилийн турш V станцын тухай ярьсаар ирсэн ч хэрэгжээгүй. Харин өнөөдөр бид энэ асуудлыг бодит ажил болгохоор эхлүүллээ” гэв.

Шинэ станцын байршил, хугацаа

Шинэ дулааны станцыг Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах II цахилгаан станцын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөсөн. Урьдчилсан шалгаруулалтыг 2025 оны 9-р сард дуусгаж, гэрээ байгуулах бөгөөд үүнээс хойш 30 сарын дотор буюу 2028 оны эхээр ашиглалтад оруулахаар зорьж байна.

Эрчим хүчний хэрэгцээг хангана

Төслийн хүрээнд V цахилгаан станц ашиглалтад орсноор:

  • Шинээр 40 мянган айлыг дулаанаар,
  • 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэх аж.

Х.Нямбаатарын онцолсноор энэхүү төсөл нь эрчим хүчний хомсдолыг бууруулах, шинэ бүтээн байгуулалтад шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэх, улмаар гадаадын эрчим хүчний импортыг хязгаарлах бодит өгөөжтэй юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд