Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмМонголд анх удаа “Milk Festival-2025” зургадугаар сарын 1-нд болно

Монголд анх удаа “Milk Festival-2025” зургадугаар сарын 1-нд болно

Жил бүрийн зургадугаар сарын 1-нд дэлхий даяар тэмдэглэдэг “Дэлхийн сүүний өдөр”-ийг энэ жил Монгол Улс анх удаа өргөн хүрээнд “Milk Festival-2025” нэрээр тэмдэглэхээр болжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас анх санаачлан 2001 оноос эхлүүлсэн уг өдрийг манай улсын сүүний салбарын мэргэжилтнүүд жил бүр дотоод хүрээнд тэмдэглэдэг байсан бол энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөг хэлбэрээр зохион байгуулагдахаар боллоо.

Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, сүү сүүн бүтээгдэхүүнийг сурталчилна

Энэхүү арга хэмжээг:

  • Сүү ХК
  • АПУ Дэйри ХХК
  • Тэсо Фүүдс ХХК
  • Витафит Милк ХХК
  • Монфреш ХХК
  • Үлэмж Органик ХХК

хамтран зохион байгуулж, ХХААХҮЯ, Монголын сүүний нэгдсэн холбоо, НҮБ-ын FAO-гийн дэмжлэгтэйгээр өргөн цар хүрээтэй тэмдэглэх гэж байна.

Яагаад “Milk Festival-2025”-д заавал очих ёстой вэ?

“Milk Festival-2025” нь хүүхэд, өсвөр үеийнхэнд сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдлыг ойлгуулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой. Энэ хүрээнд:

  • Үндэсний үйлдвэрлэгчид “Сүүн өртөө” байгуулж, бүтээгдэхүүний амталгаа, гарын бэлэг бэлдэнэ.
  • Хүүхдэд зориулсан:
    • Хөгжөөнт тоглоом
    • Жүжигчилсэн тоглолт
    • Cosplay уралдаан
    • Циркийн үзүүлбэр
      зэрэг олон соёл, урлагийн хөтөлбөр болох юм.

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирснээр нэг өдрийг зөвхөн зугаатай өнгөрөөхөөс гадна сүүний ач холбогдлыг ойлгож, эрүүл мэндийн чухал зуршлыг хамтдаа бий болгох боломжтой.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд