Хэрэв Калининград муж эсвэл ОХУ-ын бусад нутаг дэвсгэрт шууд халдлага үйлдвэл Оросын мэдэлд байгаа бүх төрлийн зэвсгийг ашиглах асуудал зайлшгүй бөгөөд нэн даруй хэлэлцэх асуудлын дараалалд орно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
Тэрээр энэ талаар “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын XXIII удаагийн уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ ярьжээ.
“Хэрэв Оросын Холбооны Улсад шууд халдлага үйлдэх хэмжээнд хүрвэл — энэ тохиолдолд Калининград болон магадгүй бусад нутаг дэвсгэрийг хэлж байна — манай улсын мэдэлд байгаа бүх төрлийн зэвсгийг Оросын Холбооны Улс ашиглах асуудал зайлшгүй бөгөөд нэн даруй хэлэлцэх асуудлын дараалалд орно. Үүнээс зайлсхийх боломжгүй” гэж Путин хэлэв.
“Энэ нь Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч эсвэл Оросын Ерөнхийлөгч хэн байхаас шалтгаалах асуудал биш” гэж тэр онцолжээ.
Путин мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн аюулгүй байдлын талаарх мэдэгдлүүдийг дурдаж, “чухам ийм учраас байгаа бүх хүч, хэрэгслийг ашиглах асуудлыг тавих нь зайлшгүй болно” гэж мэдэгдсэн байна.
