Өмнөд Солонгосын жүжигчин Пак Шин Хе, Че Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч, охинтой болжээ. Энэ талаар Пак Шин Хегийн харьяалагддаг SALT Entertainment агентлаг есдүгээр сарын 22-нд албан ёсоор мэдээлсэн байна.
Агентлагийн мэдэгдэлд “Пак Шин Хе өнөөдөр охинтой боллоо. Ээж, хүүхдийн биеийн байдал сайн байна” хэмээн дурджээ. Ийнхүү жүжигчин хосын гэр бүл дөрвөн гишүүнтэй болж байна.
Хос 2022 онд анхны хүүхдээ өлгийдөн авч байжээ
Пак Шин Хе, Че Тэ Жүн нар 2022 оны нэгдүгээр сард хуримаа хийсэн юм. Үүнээс хэдхэн сарын дараа буюу мөн оны тавдугаар сард тэд анхны хүүхэд болох хүүгээ өлгийдөн авч байжээ.
Харин дөрвөн жилийн дараа гэр бүлдээ дахин шинэ гишүүн угтаж, энэ удаа охинтой болсон байна. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа талаар агентлаг нь мөн онцолсон юм.
