НүүрНийгэмЯпонд үүссэн хар салхины улмаас МИАТ-ийн зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

Японд үүссэн хар салхины улмаас МИАТ-ийн зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

Японы баруун өмнөд хэсэгт үүсээд буй хар салхины хурд цагт 144 километрт хүрсэнтэй холбогдуулан тус улсын цаг уурын байгууллагаас ширүүн салхи, аадар бороо, үерийн аюулын анхааруулга гаргаад байна. Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс наймдугаар сарын 11 болон 12-ны өдрүүдэд хийгдэх зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаа мэдэгдлээ.

Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • OM509 (Улаанбаатар – Нарита): Чингис хаан ОУНБ-аас 05:00 цагт хөөрч, Наритад 09:55 цагт бууна.
  • OM510 (Нарита – Улаанбаатар): Наритагаас орон нутгийн цагаар 10:55 цагт хөөрч, Улаанбаатарт 16:30 цагт бууна.
  • OM303 (Улаанбаатар – Инчеон): Чингис хаан ОУНБ-аас 17:30 цагт хөөрч, Инчеонд 20:40 цагт бууна.
  • OM304 (Инчеон – Улаанбаатар): Инчеоноос орон нутгийн цагаар 21:40 цагт хөөрч, Улаанбаатарт 01:20 цагт бууна.

Иймд зорчигчдыг нислэгийн цагийн өөрчлөлтийг сайн нягталж, хуваарийн дагуу зорчихыг анхааруулж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд