Дэлхий нийтээр байгаль орчны асуудлыг хэлэлцэх НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан залуу уран бүтээлчид эх байгалаа хамгаалах үйлсэд нэгдэж байна. Үүний хүрээнд “Mxrningstar” хамтлаг, “B” контемпорари арт галерей болон “Алтай таван богд” өв хамгаалах сан санаачлан, Монголд анх удаа байгаль дээрх амьд тоглолтыг цахимаар нийтэд шууд дамжуулан хүргэх гэж байна.
Уран бүтээлчид Алтай Таван Богд уулын Ерөнхийлөгчийн овоо хэсэгт амьд тоглолт хийх бөгөөд телевиз, мэдээллийн сайтууд болон өөрсдийн нийгмийн сүлжээний хуудсуудаар шууд дамжуулах юм.
Тоглолтын гол онцлог:
- Байгальд ээлтэй шийдэл: Байгалийн унаган төрх, хөндөгдөөгүй орчинд олон хүний хөл хөдөлгөөн, мөр үлдээхгүйгээр зохион байгуулна.
- Технологийн дэвшил: Алслагдсан өндөр уулын бүсээс орчин үеийн технологийн тусламжтайгаар шууд дамжуулалт хийж, олон нийтэд зайнаас хүрэх шинэлэг хэлбэрийг ашиглана.
