НүүрОсол хэрэгХовд аймагт алга болсон 10 настай охиныг 8 дахь өдрөө эрэн хайж...

Ховд аймагт алга болсон 10 настай охиныг 8 дахь өдрөө эрэн хайж байна

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт 10 настай охин сураггүй болоод найм хонож байна. Охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд “тарвас хураах ажилд явна” хэмээн гэрээсээ явган гарсан ч эргэж ирээгүй тул ар гэрийнхэн нь Онцгой байдлын газарт наймдугаар сарын 2-ны 20:40 цагт дуудлага мэдээлэл өгчээ.

Сураггүй болсон охин Буянт сумын төвд оршин суудаг бөгөөд тус байршил нь Ховд аймгийн төвөөс зүүн зүгт 20 орчим километрийн зайд оршдог байна.

Эрэн хайх ажиллагааны бүрэлдэхүүн:

Өнөөдрийн байдлаар эрэн хайх ажиллагаанд нийт 78 хүн, 2 морь, 2 мотоцикл, 9 автомашинтайгаар тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна. Ажиллагаанд дараах байгууллагууд хамтран оролцож байгаа юм:

  • Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар
  • Онцгой байдлын 48 дугаар анги
  • Зэвсэгт хүчний 123 дугаар анги
  • Аймгийн Цагдаагийн газар болон Буянт сумын Цагдаагийн хэсэг
  • Аймгийн Шүүх шинжилгээний газар
  • Сумын Мэргэжлийн анги болон охины ар гэрийнхэн

Одоогоор охиныг эрэн хайх ажиллагаа тухайн бүс нутагт үргэлжилсээр байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд