НүүрСпортХөнгөн атлетикийн УАШТ-ээс МУБИС-ийн тамирчид 17 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль...

Хөнгөн атлетикийн УАШТ-ээс МУБИС-ийн тамирчид 17 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв

Хөнгөн атлетикийн 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 26–27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (МУБИС) Биеийн тамирын сургуулийн найман оюутан тамирчин оролцож, нийт 17 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн багаараа өндөр амжилт үзүүллээ.

Тэмцээний үеэр сургуулийнхаа болон улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож, амжилттай оролцсон оюутнуудын үзүүлэлтийг танилцуулж байна.

Оюутан тамирчдын гаргасан амжилтууд

  • С.Идэрхүү (Багш, биеийн тамирын боловсролын 2-р курс): 200м болон 400м-ийн зайд “U20 national record” буюу улсын рекордыг шинэчлэн замаа алтан медалиар зассан бөгөөд 4х100м-т Алт, 4х400м-ийн буухианд Мөнгөн медаль хүртэв.
  • Ц.Мөнххэрлэн (2026 оны төгсөгч): 200м, 400м, 4х100м, 4х400м-ийн зайнуудад тус тус манлайлж, 4 алтан медалийн эзэн болов.
  • Д.Отгон-Эрдэнэ (4-р курс): 100м, 4х100м болон 4х400м-ийн төрлүүдэд хурд хүчээ сорин 3 алтан медаль хүртэв.
  • Э.Хонгорзул (4-р курс): 800м, 4х100м, 4х400м-т Алт, 400м-ийн зайд Хүрэл медаль хүртэж, нийт 4 медаль цуглуулав.
  • С.Батзориг (2-р курс): 4х400м болон Холимог (Mixed) 4х400м-ийн буухиа гүйлтэд Алт, 200м ба 400м-ийн зайд Мөнгөн медаль хүртлээ.
  • Б.Сувд-Эрдэнэ (4-р курс): 4х100м-ийн буухиад Алт, уртын харайлт болон өндрийн харайлтын төрөлд тус тус Мөнгөн медаль авав.
  • Б.Мөнгөнхуяг (3-р курс): 4х400м-ийн буухиад Алт, 400м-ийн зайд Хүрэл медаль хүртсэн байна.
  • Золжаргал (1-р курс): 4х400м-ийн буухиа гүйлтэд Мөнгө, 4х100м-ийн буухиад Хүрэл медалийн эзэн боллоо.

МУБИС-ийн багш, оюутнуудын энэхүү бахдам амжилт нь тус сургуулийн биеийн тамирын сургалт болон тамирчдын бэлтгэл сургуулилалт ямар түвшинд байгааг дахин нэг удаа батлан харууллаа.

МУБИС-ийн тамирчид хөнгөн атлетикийн УАШТ-ээс 26 медаль хүртлээ
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд