3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд сүүлийн жилүүдэд дэлхийн шилдгүүдийн эгнээнд тогтмол өрсөлдөж байна. Олимпын албан ёсны төрөл болсон энэ формат богино хугацаанд өндөр хэмнэл, хүчтэй өрсөлдөөн, хурц шийдвэр шаарддаг гэдгээрээ дэлхийн сая сая үзэгчийн анхаарлыг татах болсон юм.
2026 оны 6 дугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд Польшийн Варшав хотноо FIBA 3×3 World Cup 2026 тэмцээн болно. Энэ удаагийн дэлхийн аваргын албан ёсны түншээр “1xBet” бооцооны компани ажиллаж байна.
Эмэгтэй шигшээ: Мөнгөн медалийн амжилтаа батлах сорил
Монголын эмэгтэй шигшээ баг жилийн өмнө Улаанбаатар хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд финалд шалгарч, Нидерландын багт хожигдон мөнгөн медаль хүртсэн. Төрөлх талбайдаа 50,000 хөгжөөн дэмжигчийн өмнө үзүүлсэн тэр амжилт нь багийн цаашдын зорилго, итгэлийг улам нэмэгдүүлсэн гэж үзэж болно.
Түүнээс хойш шигшээ багийн үндсэн цөм өөрчлөгдөөгүй нь 3х3 сагсан бөмбөгт том давуу тал юм. Учир нь энэ төрөлд тоглогчдын хоорондын ойлголцол, довтолгоо хамгаалалтын шилжилт, хамтын ажиллагаа нь хувь хүний ур чадвараас дутахгүй нөлөөтэй байдаг.
Багийн гол тоглогчдын нэг нь дэлхийн хувийн чансааны 12-т бичигдэж буй Онолбаатарын Хулан. Түүнийг хатуу, дайчин тоглолт, шийдвэрлэх мөчид хариуцлага үүрдэг зан чанараар нь багийн “зүрх зориг” хэмээн тодорхойлдог. Мөн 2025 онд шигшээ багаа амжилттай чирсэн залуу тоглогч Нямжавын Нандинхүсэлд хөгжөөн дэмжигчид өндөр хүлээлт тавьж байна.
ДАШТ-ий сугалаагаар Монголын эмэгтэй шигшээ В хэсэгт багтжээ. Тэдний гол өрсөлдөгч нь АНУ-ын шигшээ бөгөөд америк бүсгүйчүүд сүүлийн Олимп (3-р байр) болон ДАШТ-д (шөвгийн 8-аас хасагдсан) хүлээлтэд хүрээгүй тул энэ удаа аваргын төлөө бүрэн хүчээр өрсөлдөх нь тодорхой.
Мөн тус хэсэгт дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгддэг Испани, Унгар (14), Австрали (15) баг багтсан байна. Хялбар тоглолт байхгүй ч Монголын эмэгтэй шигшээ тоглолтын хэмнэлээ хадгалж, хамгаалалтдаа алдаа бага гаргавал хэсгээсээ эхний гурваар гарч, плей-оффт шалгарах бүрэн боломжтой.
Эрэгтэй шигшээ: Шинэ бүрэлдэхүүн, шинэ зорилго
Монголын эрэгтэй шигшээ баг Азийн хоёр удаагийн аварга бөгөөд дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд тогтмол оролцдог туршлагатай. Гэхдээ энэ удаагийн ДАШТ-д багийн бүрэлдэхүүнд үе солигдлын шинж тод харагдаж байна.
Өмнөх үеийн гол тоглогчдын нэг, “Asia Cup 2023”-ын MVP, 36 настай Даваасамбуугийн Дэлгэрням Варшав руу явах бүрэлдэхүүнд багтаагүй. Энэ нь залуу тоглогчдод илүү их үүрэг, хариуцлага ирж байгааг харуулж байна.
Дэлхийн чансаанд Монголын эрэгтэй шигшээ одоогоор 11-р байранд бичигдэж байгаа нь эмэгтэй багийн ард яг нэг шатны доор байгаа үзүүлэлт юм. 2026 онд Монголын баг Азийн цомын шөвгийн наймд шалгарсан ч Японы багт тун ойрхон өрсөлдөөний дараа 21:20-оор ялагдсан.
Эрэгтэй шигшээгийн гол найдваруудын нэг нь дэлхийн хувийн чансааны 51-д бичигдэж буй Ариунболдын Ананд. Түүний тоглолтын хурд, довтолгооны шийдвэр, хамгаалалтын идэвх нь багийн үр дүнд чухал нөлөө үзүүлэхээр байна.
Монголын эрэгтэй багт таарсан хэсэг амаргүй. Тэд дэлхийн чансааны 2-т бичигддэг АНУ, 2021 оны Олимпын аварга Латви (7)-тай өрсөлдөнө. Мөн Чех (18), Польш (20) багууд багтсан бөгөөд цаасан дээр арай сул харагдаж болох ч Польшийн шигшээ нутгийн хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгтэй тоглох давуу талтай.
Монголын багийн хувьд хэсгээс эхний гурваар гарах нь бодит зорилго. Хэрэв тоглолтын эхлэлээ сайн тавьж, өрсөлдөгчдийн нэр хүнд болон талбайн уур амьсгалд автахгүй байж чадвал 2018 оноос хойш хүрч чадаагүй шөвгийн наймд шалгарах боломж бий.
“1xBet”-ийн шинжээчдийн үзэж буйгаар 3х3 сагсан бөмбөг нь Монголын тамирчдад олон улсын түвшинд амжилт гаргах шинэ боломжуудыг нээж өгдөг төрөл юм. Биеийн хүчний ширүүн тэмцэл, өндөр динамик, тэсвэр хатуужил шаарддаг энэ формат Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудын онцлогт нийцдэг гэж тэд дүгнэжээ.
Варшавт болох FIBA 3×3 World Cup 2026 тэмцээн Монголын хоёр шигшээ багийн хувьд чансаа, туршлага, шинэ зорилгоо шалгах том сорил болно. Эмэгтэй баг мөнгөн медалийн амжилтаа бататгах, эрэгтэй баг шинэ бүрэлдэхүүнээрээ дэлхийн шилдгүүдийн эсрэг өөрийгөө харуулах хариуцлагатай тэмцээнд оролцох гэж байна.
