HomeНийгэмХүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төсөлд санал авч эхэллээ

Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төсөлд санал авч эхэллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг “D-Parliament” цахим платформд байршуулж, иргэдээс санал авч эхэлсэн байна. Уг төсөлд Фэйсбүүк, Инстаграм, ТикТок зэрэг нийгмийн сүлжээнд 16 нас хүрээгүй хүүхдийн бүртгэл, хэрэглээг хязгаарлах зохицуулалт тусгажээ.

Хуулийн төсөл батлагдвал хүүхдийг цахим орчны дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлөөс хамгаалах эрх зүйн орчин бүрдэх юм. Мөн хүүхдийн цахим хэрэглээнд насны босго тогтоож, урьдчилан сэргийлэх зохицуулалтыг илүү тодорхой болгохоор зорьж байна.

Олон улсын жишээ:

  1. Франц улс 2023 онд 15 хүртэлх насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ эцэг, эхийн зөвшөөрөл авах хууль баталсан
  2. Австрали улс 2024 онд 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хориглосон
  3. АНУ цахим хэрэглээг холбооны түвшинд 13 насаар хязгаарласан
  4. АНУ-ын зарим мужид 14-15 насныханд эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг

Одоогоор нийгмийн сүлжээний хэрэглээнд насны босго тогтоосон хууль хэрэгжүүлж буй улс цөөн байна. Гэсэн ч дэлхий даяар хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарал хандуулж, зохицуулалтын шийдэл эрэлхийлж байгаа юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд