НүүрОлон улсын мэдээХантер Байден 17 сая ам.долларын өртэйгээр АНУ-аас хилийн чанад руу гарчээ

Хантер Байден 17 сая ам.долларын өртэйгээр АНУ-аас хилийн чанад руу гарчээ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден АНУ дахь бүх ажлаа чимээгүйхэн цэгцэлж, улсаа орхин гарсан тухай “Daily Mail” хэвлэл шүүхийн шинэ баримтаас иш татан мэдээллээ. Тэрээр одоогоор 17 сая орчим ам.долларын өр төлбөртэй байгаа аж.

Өмгөөлөгч Барри Коберн 4 дүгээр сарын 6-ны өдөр Вашингтон хотын шүүхэд мэдүүлсэн баримтад “Winston and Strawn” хуулийн фирмийн өмнөх өмгөөлөгч нар Хантер Байденаас ажлын хөлсөө нэхэмжилж байгааг дурджээ. Уг баримтад Байден одоогоор хилийн чанадад амьдарч байгааг шууд тэмдэглэсэн байна. Өмгөөлөгчийн хэлснээр тэрээр одоогийн шүүхийн зардлаа ч төлөх чадваргүй байгаа гэнэ.

Тус хуулийн фирм өмнө нь 56 настай Хантерыг татвараас зайлсхийсэн болон хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн хэргүүдэд өмгөөлж байсан ч тэрээр 50 мянга гаруй ам.долларын төлбөрөө өнөөг хүртэл барагдуулаагүй байгаа юм байна.

Хантер Байден өнгөрсөн жил нэгэн подкастад оролцохдоо 17 сая ам.долларын өр хуримтлуулсан, үүний дийлэнх нь шүүхийн зардлууд гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ. Өмгөөлөгч Коберн түүний одоо амьдарч буй яг таг байршлыг хэлэхээс татгалзсан боловч өмнө нь түүнийг эхнэр Мелиссагийнх нь төрөлх нутаг болох Өмнөд Африкт байхыг харсан тухай мэдээлэл гараад байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд