Пүрэв, 3 сар 12, 2026
HomeСоёл УрлагПусанд “Монгол кино өдрүүд – 2026” фестиваль болно

Пусанд “Монгол кино өдрүүд – 2026” фестиваль болно

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар байгуулагдсаны 10 жилийн ой болон Монголын соёл, урлагийг сурталчлах зорилгын хүрээнд “Монголын Кино Өдрүүд -2026” кино фестивалийг зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, БНСУ-ын Ханнарэ сан, Пусаны кино ордон, Монголын Кино Зөвлөл хамтран гурав дахь жилдээ зохион байгуулах юм.

Энэ удаагийн фестиваль 2026 оны дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Пусан хотын кино ордонд болохоор товлогдсон байна. Фестивалийн хүрээнд Монголын дөрвөн уран бүтээл сонгогдон, олон улсын үзэгчдэд хүрэхээр бэлтгэгджээ.

Фестивалийн хөтөлбөрт дараах бүтээлүүд багтсан байна.

  • “Их говийн манаач” баримтат кино – Найруулагч: Э.Ган-Очир
  • “Эцэг” УСК – Найруулагч: С.Баттулга
  • “Зүрхний Сараан” УСК – Найруулагч: Э.Нямжаргал
  • “Хадам ээж” УСК – Найруулагч: Л.Таванбаяр

Эдгээр бүтээлийг фестивалийн хугацаанд дараах хуваарийн дагуу үзүүлэхээр төлөвлөжээ.

  • 04-р сарын 16 – 20:00 “Их говийн манаач”
  • 04-р сарын 17 – 12:00 “Их говийн манаач”
  • 04-р сарын 17 – 13:00 “Зүрхний Сараан”
  • 04-р сарын 17 – 15:30 “Хадам ээж”
  • 04-р сарын 17 – 17:50 “Эцэг”
  • 04-р сарын 18 – 12:00 “Их говийн манаач”
  • 04-р сарын 18 – 13:10 “Эцэг”
  • 04-р сарын 18 – 15:20 “Зүрхний Сараан”
  • 04-р сарын 18 – 17:20 “Хадам ээж”
Монгол кино өдрүүд – 2026

Фестивалийг зохион байгуулах Пусаны кино ордон нь дэлхийн кино уран бүтээлчдийн бүтээлээ танилцуулахыг зорьдог нэр хүндтэй талбаруудын нэг юм. Тус ордон 2012 онд Гиннесийн номд бүртгэгдсэн бөгөөд жил бүр олон улсын нэр хүндтэй Пусаны Кино наадам энд зохион байгуулагддгаараа алдартай.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд