Казахстан улсад ирэх тавдугаар сард зохион байгуулагдах PGL цувралын PGL Astana 2026 тэмцээнд урилгаар оролцох багуудын нэрсийг зохион байгуулагчид албан ёсоор танилцууллаа. Тус тэмцээн нь АНУ-д болох “IEM Atlanta 2026” тэмцээнтэй цаг хугацааны хувьд давхцаж байгаа бөгөөд үүний улмаас дэлхийн шилдэг багууд хоёр өөр тэмцээнийг сонгох нөхцөл үүссэн байна.
Ингэснээр “Natus Vincere“, “Team Vitality“, “FaZe Clan” зэрэг нэр хүндтэй багууд Атлантад болох тэмцээнд өрсөлдөхөөр шийдвэрлэсэн бол “The MongolZ“, “Team Spirit“, “Team Falcons” багууд Казахстаны Астана хотод зохион байгуулагдах тэмцээнд хүч үзэхээр болжээ. Монголын “The MongolZ” баг ийнхүү PGL-ийн томоохон тэмцээний урилгыг хүлээн авснаар олон улсын тавцанд дахин өрсөлдөх боломж нээгдэв.
Энэ удаагийн тэмцээний хүрээнд сонирхол татсан нэгэн нөхцөл байдал үүссэн байна. “FUT Esports” баг хоёр өөр тивд бараг зэрэг болох дээрх хоёр тэмцээний урилгыг хоёуланг нь хүлээн авсан нь анхаарал татжээ. Гэвч дүрмийн дагуу тэд нэгийг нь сонгож, нөгөөгөөс нь татгалзах шаардлагатай болж байгаа юм.
Учир нь ESL болон PGL-ийн зохицуулалтаар баг урилга хүлээн авсны дараа тэмцээнээс гарах шийдвэр гаргавал дараагийн тэмцээнүүдэд оролцох эрхээ алдах эрсдэлтэй байдаг.
PGL Astana 2026 тэмцээнд урилгаар оролцох багуудаас гадна сонгон шалгаруулалтаар тодрох багууд нэмэгдэнэ. Үүнд:
- Европ
- Хойд Америк
- Өмнөд Америк
- Ази
эдгээр бүс нутгийн сонгон шалгаруулалтаас шалгарсан дөрвөн баг үндсэн тэмцээнд нэгдэх юм.

Монголын “The MongolZ” баг нь “1xBet Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол оролцож, дэлхийн хэмжээний багуудтай өрсөлдөх амжилтаа үргэлжлүүлсээр байна.
