Өнөөдөр буюу 3 дугаар сарын 6-ны Баасан гарагт CS2-ын дээд зэрэглэлийн (Тайер-1) тэмцээн болох ESL Pro League Season 23-ын үндсэн шат эхэлж байна. Швейцар системээр явагдах эхний шатанд Монголын “The MongolZ” баг Бразилын “paiN Gaming”-тэй учраа таарлаа. Тоглолт Улаанбаатарын цагаар 23:30-д эхлэх бөгөөд “Best of 3” (гурван тоглолтоос хоёр хожих) форматаар явагдана.
The MongolZ
Монголын баг тэмцээнээ дахин paiN-тай тулан эхлүүлж байна. Саяхан болж өнгөрсөн PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд The MongolZ өөрсдийгөө дэлхийн шилдэг багуудын нэг гэдгийг дахин баталсан билээ. Тэд хагас шигшээ хүртэл итгэлтэй давхисан ч Vitality-д 0-2, улмаар гуравдугаар байрын төлөөх тоглолтод MOUZ-д 0-2 харьцаатай хожигдон дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Багийн форм тогтворжиж, тоглогчдын буудлага жигдэрч байгаагаас гадна шинэ тоглогч cobrazera бүрэлдэхүүндээ маш хурдан дасан зохицож, өөртөө итгэлтэй тоглолт үзүүлж байна. Ерөнхийдөө The MongolZ хэдэн сарын өмнөхөөс хавьгүй нягт, тогтвортой баг болж төлөвшжээ.
Багийн бүрэлдэхүүн:
- bLitz
- Techno
- cobrazera
- mzinho
- 910
paiN Gaming
Бразилын багт piriajr, vsm хэмээх хоёр шинэ тоглогч ирснээр эхэн үедээ тийм ч сайн тоглолт үзүүлж чадаагүй. Тэд тэмцээнүүдийн эхний шатанд хасагдаж, тоглолтын хувьд ч суларсан мэт харагдаж байв. Гэвч энэ удаагийн тэмцээний эхний шатанд paiN-ийхэн гэнэтийн бэлэг барьж чадлаа. Тэд 3DMAX, Passion UA болон G2-ыг буулган авч, зөвхөн PARIVISION-д хожигдсоноор “3-1” гэсэн үзүүлэлттэй дараагийн шатанд шалгарсан юм. Тэд шинэ тактик хайхаас илүүтэй өөрсдийн дассан түрэмгий, хурдтай Counter-Strike-аа тоглож эхэлснээр үр дүн нь шууд сайжирсан байна.
Багийн бүрэлдэхүүн:
- vsm
- biguzera
- piriajr
- nqz
- snow
Хоорондын тоглолтын статистик
Хоёр баг хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур PGL Cluj-Napoca 2026-д тулахад The MongolZ 2-1 харьцаатай ялалт байгуулж байв.
- 2026.02.14: The MongolZ – paiN (2-1)
- 2025.11.05: The MongolZ – paiN (2-1)
- 2025.08.10: The MongolZ – paiN (2-0)
- 2025.06.22: The MongolZ – paiN (2-0)
- 2025.02.16: The MongolZ – paiN (2-1)
Тоглолтын таамаг
Хэдийгээр The MongolZ илүү тогтвортой, хүчирхэг харагдаж байгаа ч paiN Gaming одоо маш сайн эрчтэй байгаа. Гэхдээ Бразилчуудын хувьд газрын зургийн сонголт (map pool) нь өрсөлдөгчөөсөө харьцангуй явцуу байгаа нь энэ цувралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж мэднэ. Тоглолт тун ширүүн болж, багууд өөрсдийн сонгосон мап дээрээ ялалт байгуулан шийдвэрлэх гурав дахь мап руу шилжих магадлал өндөр байна. Эцсийн дүндээ сэтгэл зүйн хувьд илүү бэлтгэлтэй, тогтвортой баг нь ялагчаар тодрох болно.
Бид та бүхэнд сануулахыг хүсч байна, манай залуус түнш 1xbet-ийн дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд оролцож байна.
