Пүрэв, 3 сар 5, 2026
HomeОлон улсын мэдээЦагаан ордон Call of Duty тоглоомын хэсэг болон Иран руу өгсөн бодит...

Цагаан ордон Call of Duty тоглоомын хэсэг болон Иран руу өгсөн бодит цохилтуудыг нэгтгэсэн видео нийтэлжээ

Цагаан ордон өөрийн X (хуучнаар Twitter) хуудсандаа Call of Duty тоглоомын дүрс бичлэгийг АНУ-аас Иранд өгсөн бодит цохилтуудын дүрслэлтэй эвлүүлсэн видеог байршууллаа. Уг бичлэгт байгаа бай бүрийг устгах үед тоглоом шиг “оноо нэмэгдэж” байгаагаар харуулжээ.

Видео бичлэгийг “Courtesy of the Red, White and Blue” гэж гарчигласан байна. Энэ нь 2001 оны 9-р сарын 11-ний халдлагын дараа кантри дуучин Тоби Китийн зохиосон дууны нэр юм. Дууны бүтэн нэр нь “Courtesy of the Red, White and Blue (The Angry American)” буюу “Улаан, цагаан, цэнхэрээс илгээв (Ууртай Америк хүн)” гэсэн утгатай аж.

Уг бичлэгт зөвхөн өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр эхэлсэн цэргийн ажиллагааны дүрсүүд бус, АНУ-аас өөр өөр цаг хугацаанд Иранд өгч байсан цохилтуудын хэсгийг ч багтаасан байна.

АНУ болон Израиль улс 2-р сарын 28-наас эхлэн Иранд цохилт өгч эхэлсэн билээ. Үүний хариуд Иран улс Израиль болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын холбоотон орнууд руу дрон болон пуужингаар хариу цохилт өгч байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд