АНУ-аас Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд хиймэл оюун ухаан (AI) шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа талаар АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын төлөөлөгч, ахмад Тимоти Хокинс мэдэгдлээ. Энэ тухай Bloomberg агентлаг Mongolnews24.com сайтаас иш татан мэдээлсэн байна.
Ахмад Хокинсын хэлснээр, хиймэл оюун ухааны технологи нь ирж буй асар их мэдээллийг анхан шатны шүүлтүүрээр оруулахад тусалснаар мэргэжилтнүүд илүү гүнзгийрүүлсэн дүн шинжилгээнд анхаарлаа хандуулах боломжийг бүрдүүлсэн аж. “Төв командлал хиймэл оюун ухааны төрөл бүрийн багаж хэрэгслийг ашиглаж байгаа. Эдгээр нь АНУ-ын бодлого, цэргийн номлол болон хууль тогтоомжид нийцсэн, шинжээчдийн ажилд туслах зориулалттай хэрэгслүүд юм” хэмээн тэрээр онцолжээ.
Bloomberg-ийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, АНУ энэхүү ажиллагааны явцад Maven Smart System хэмээх нислэгийн удирдлагын дижитал платформыг ашиглаж байна. Түүнчлэн уг системийн үйл ажиллагааг хурдасгахад Claude AI хэрэгслийг ашиглаж байгаа нь ажиллагааны гол элементүүдийн нэг болсон аж.
Үүнээс өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд хиймэл оюун ухааны технологи бүхий олон төрлийн зэвсэг техник ашиглаж байгаагаа баталсан юм.
