Энэхүү хөтөлбөр нь оюутан залууст суралцах хугацаандаа цэргийн мэргэжил эзэмших боломжийг олгодог бөгөөд 2026 оны бүртгэл ирэх сард албан ёсоор эхлэхээр болжээ. Бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан гуравдугаар сарын 10-ны 23:59 цаг хүртэл хүлээн авах юм байна.
Өмнө нь зөвхөн нэгдүгээр дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 оноос хэрэгжиж эхэлсэн шинэ журмаар II болон III дамжааны оюутнууд ч мөн бүртгүүлэх эрхтэй болсон нь хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Суралцагчид тавигдах үндсэн шалгуурууд:
- Сургуулийн зэрэглэл: Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль (I-III дамжаа) эсвэл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх.
- Насны хязгаар: Тухайн жилийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх.
- Сурлагын үзүүлэлт: Тухайн хичээлийн жилийн эхний улирлын сурлагын голч дүн (GPA) заавал 2.8 ба түүнээс дээш байх.
- Нийгмийн баталгаа: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй төлсөн байх шаардлагатай.
Бүртгэл цахимаар явагдах тул оюутнууд өөрийн сурлагын дүн болон даатгалын мэдээллээ урьдчилан шалгаж, заасан хугацаанаас өмнө амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна. Хөтөлбөрт хамрагдсанаар цэргийн алба хаасанд тооцогдож, цэргийн үүрэгтний үнэмлэх авах эрх нээгддэг юм.

Залуучуудад хэрэгтэй боломж гэж бодож байна
Оролцох сонирхолтой оюутнууд олон байх байх аа