HomeСпорт“Улаанбаатар Амазонс” Манилагийн цувралыг ялалтаар нээлээ

“Улаанбаатар Амазонс” Манилагийн цувралыг ялалтаар нээлээ

Филиппиний нийслэл Манила хотноо эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн “FIBA 3×3 Manila Women’s Series” олон улсын тэмцээн хөшгөө нээлээ. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн хоёр баг оролцож буй бөгөөд “Улаанбаатар Амазонс” баг эхний тоглолтоо амжилттай хийж, Японы хүчирхэг багийг буулган авлаа.

“Улаанбаатар Амазонс” баг хэсгийн шатны эхний учраа болох Японы “Мицубиши Электрик” багийн эсрэг тун сонирхолтой тоглолт үзүүлж, 14:12-ын харьцаатайгаар ялалт байгуулсан юм. Тус багийн бүрэлдэхүүнд дараах тоглогчид хүч үзэж байна:

  • О.Хулан (МУГТ)
  • Б.Ариунцэцэг (МУГТ)
  • Тао Мя Трон
  • Амари Робинсон

“А” хэсэгт багтсан “Амазонс” дараагийн тоглолтоо өнөөдөр 17:50 цагаас Хятадын “Бээжин” багийн эсрэг хийнэ.

Харин Монгол Улсын шигшээ “Монгол” багийн хувьд эхний тоглолтдоо Литва улсын шигшээ багтай тулж, 13:19-ийн харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Тэд дараагийн тоглолтоо оройн 19:05 цагаас Японы шигшээ багийн эсрэг хийхээр хуваарьтай байна.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж буй манай тамирчдад амжилт хүсье.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд